Ikh KhureeИх ХүрээMongoliaMember country: JPолон улсын бизнесийн хамтын ажиллагааны холбоо
Мэдээ

“TORGONY ZAM SUMMIT 2026” чуулганыг Японын бизнесийн төлөөлөгчдөд танилцууллаа.

Япон Улсад суугаа Монгол Улсын Элчин сайдын яамны байранд бизнес уулзалт амжилттай зохион байгуулагдлаа.

Уулзалтад Японы бизнесийн салбарын 60 гаруй нэр хүндтэй төлөөлөгч, хөрөнгө оруулагчид оролцож, Монгол Улсад 2026 оны 8 дугаар сарын 10-15-ны өдрүүдэд зохион байгуулагдах олон улсын хөрөнгө оруулалт, бизнесийн чуулган болох “TORGONY ZAM SUMMIT 2026” арга хэмжээний талаар мэдээлэл авлаа. Тус уулзалтын үеэр "ТENT" Групп компанийн Ерөнхий захирал Ч.Соронзонболд болон “Их Хүрээ” Олон улсын бизнесийн хамтын ажиллагааны холбооны Ерөнхийлөгч Ж.Билгүүн нар чуулганы зорилго, онцлог, Монгол Улсын хөрөнгө оруулалтын орчин, олон улсын хамтын ажиллагааны боломжуудыг танилцуулж, оролцогчдын сонирхсон асуултад хариуллаа. “TORGONY ZAM SUMMIT 2026” нь Монгол Улсыг олон улсын хөрөнгө оруулагчид, бизнес эрхлэгчидтэй холбох, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, шинэ төсөл хөтөлбөрүүдийг дэлхийн зах зээлд танилцуулах зорилготой томоохон арга хэмжээ юм. Уулзалт нь Монгол, Японы бизнесийн хамтын ажиллагааг бэхжүүлэх, хөрөнгө оруулалтын шинэ боломжуудыг нээхэд чиглэсэн үр дүнтэй арга хэмжээ боллоо.